Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны 3 дугаар сар дуустал сунгах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-27 16:49:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдаж, "COVID-19"-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв.


Хурлаас:

-Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал сунгах


-Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал түр зогсоох


-Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх


-ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-нд хийх нь зүйтэй гэсэн санал гаргав. Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


Ташрамд дурдахад, энэ сарын сарын 29-нөөс нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.

Холбоотой мэдээ