Сүхбаатар аймагт хаврын тариалалт 40 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 11:09:53

2016 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Эрдэнэцагаан  сумдад хаврын тариалалт хийж байна.

Тус аймгийн Түмэнцогт сумын 2500 га талбайд улаанбуудай, 400 га талбайд овъёос, Сүхбаатар сумын 1550 га талбайд улаан буудай, 200 га талбайд овъёос, 400 га талбайд рабус, Мөнххаан сумын 900 га талбайд улааан буудай, 100 га талбайд овъёос, Эрдэнэцагаан сумын 1000 га талбайд улаан буудай, 200 га талбайд овъёос, 500 га талбайд рабус тус тус тариалж байна. Эдгээр сумдад  Номин богд, Хос далбаа, Дорнод шим Агро, Түмэн ургац, Хэрлэн алтай зэрэг компаниуд тариалалтын ажлаа эхлүүлээд байгаа юм.

Энэ жилийн хувьд нийт нутгаар хур бороо бага, хөрсний чийг хангалтгүй байгаа учраас хур угтсан тариалалт хийж байгаа, одоогоор хаврын тариалалт 40 хувьтай явагдаж байна  гэдгийг Сүхбаатар аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Д.Хадбаатар  хэллээ.

ХХААЯ, Монгол Улсын Засгийн газраас тариаланчдыг дэмжи зорилгоор түлш, улаан буудайн татварын хөнгөлөлт олгож байгаа. Мөн тариалан эрхлэгч нарт 1л түлшийг 950 төгрөгөөр олгож байгаа юм. Харин төмс хүнсний ногооны тариаланчдад сум хөгжүүлэх сан болон хөдөлмөрийн хэлтсээс хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож байгаа юм байна.

Өнгөрсөн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 10531 га талбайд тариалалт хийсэн ч ургац алдаж 7300 га талбайгаас 2671 тонн ургац хураан авч байжээ.

Т. Одончимэг  

Холбоотой мэдээ