Коронавирусний халдвар 6-7 дахь хоногт давтан шинжилгээгээр илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-23 12:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын нууц үе 14 хоног гэдэг. Монгол Улсад энэ вирусний халдвар 6-7 дахь хоногтоо давтан шинжилгээгээр илэрч байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа хэллээ.


Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, Баянзүрх дүүргийн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуултад хариулсан юм.


-Баянзүрх дүүргийн эмнэлэгт одоо хэдэн хүн эмчлүүлж, тусгаарлагдсан бэ? Эмчлүүлэгчдийн хэдэн хувь нь халдвар авсан бэ?

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт халдар бүртгэгдсэнээр өвчтөнүүдийг эрэмбэлэн ангилж, зарим эмнэлгийн ажилтан болон ойр харилцсан хүмүүсийг тусгаарласан. Өчигдөр эмнэлэгт 71 том хүн, 14 хүүхэд нийт 85 хүүхэд эмчилгээ хийлгэж байв. Өчигдрийн байдлаар 41 хүн эмнэлэгт хэвтэж байгаад халдварт өртсөн нь давтан шинжилгээгээр илэрлээ. Халдвартай хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.


-Тус дүүргийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан 11 хүний маршрут тогтоосон уу? Өөр дүүргийн хүмүүс хэвтэж байсан мэдээлэл бий, тэгэхээр харьяаллын дагуу үйлчлээгүй гэсэн үг үү?

Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүмүүсийг дуудаж шинжилгээнд оруулсан. Энэ сарын 11-15-нд 9 хүн эмчлүүлээд гарсныг эхний тохиолдлоос эхлээд ойр харилцсан бүх хүнийг тусгаарласан. Гэр бүлийнхэн нь өртсөн. Сүүлийн давтан шинжилгээгээр батлагдаж байгаа тохиолдлууд эмнэлэгт байсан, тусгаарлагдсан хүмүүсээс илэрлээ. Нийт  1351 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авлаа. Одоогоор халдвартай хүнтэй ойр харилцсан 1330, дам харилцагч 800 гаруй хүнийг илрүүлээд байгаа.  


-Дүүргийн эмнэлэгт 130 хүн халдварлажээ. Насны ангиллыг нь хэлнэ үү?

Насны хувьд 20-74 насны хүмүүс бий. 84 настай нэг хүн. Хүүхэд одоогоор өвчлөөгүй. Агаар дусал, амьсгалын замаар халдах учир тухайн давхарт байгаа хүмүүс бүгд эрсдэлтэй. Халдварын нууц үе 14 хоног, Монгол Улсад 5-7 хоног гэж байгаа. 6-7 дахь хоногийн давтан шинжилгээгээр халдвар илэрч байна. Баянзүрх дүүргийн голомтыг цомхотгон хяналтдаа авахад анхаарч байна.

 

 

Холбоотой мэдээ