Төрийн байгууллагуудад тусгаарлах өрөө бэлтгэхийг үүрэг болгов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-22 18:11:56

 Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2020 оны ээлжит 34 дүгээр хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Увс аймгаас ирэх зорчигчдод хяналт тавих, эрүүл мэндийн тандалт судалгаа авах зорилгоор Ногооннуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал”, 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон явах зам /Хавцалын ам/-д 2 хяналтын цэг нэмж байгуулж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилж ажиллуулах;

 2. Төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөө бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов;

 3. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг баримтлуулах ажлыг зохион байгуулж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байхыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад даалгалаа. 

Холбоотой мэдээ