Халдварын тохиолдолтой ойр харилцсан 1804 хүнийг ажиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцсан 1804 иргэнийг тогтоон, ажиглан хянаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан
дүүрэгт нэг байршил цагдаагийн хамгаалалтад, тусгаарлан ажиглах цэг болоод
байгаа. Энэ ажиллагаанд өдөрт дунджаар 3490 орчим төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж
байна.
Шуурхай штабаас тусгаарлан ажиглах үйл ажиллагааны
хяналтыг чангатгаж, тагнуулын байгууллага хөндлөнгийн хяналт хийж байна. Тусгаарлан
ажиглах байрыг бүрэн камержуулж, хяналтыг чангатгаад байгаа.
“Ингэснээр хаана, ямар хүн зөрчил гаргаж буй мэдээллийг цаг тухайд нь авч байна. Халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн ажилтан,
иргэнтэй холбогдож, хариуцлага тооцохыг сануулсан. Тусгаарлан ажиглах байрны
сахилга, дэг журам чанга чангарсан, санамсагүй, хэнэггүйгээсээ зөрчилд
холбогдвол ноцтой байдал үүснэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй
холбоотой халдар хамгааллын дэгэмийг ягштал мөрдөхийг сануулж байна. Үүнд иргэний хариуцлага, дэг журам, сахилга, зохион байгуулалт чухлыг олон улс орон, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид сануулж
байгаа. Ингэснээр цар тахлыг хохирол багатай давна” гэдгийг тэрбээр сануулав.