Умард Солонгос плутон дахин боловсруулж байж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгос цөмийн зэвсэг хийхэд ашигладаг плутоныг дахин боловсруулахаар бэлтгэж байгаа эсвэл аль хэдийн боловсруулаад эхэлсэн гэж АНУ-ын судлаачид үзэж байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн АНУ-Солонгосын хүрээлэнгийн судлаачид Умард Солонгосын Йонбен дахь цөмийн цогцолборын хиймэл дагуулаас авсан зургийг цахим хуудсандаа нийтэлжээ.
Тавдугаар сарын 12-22-нд авсан энэ зургийг үзвэл, уг цогцолбор дахь плутон дахин боловсруулах байгууламжийн яндангаас утаа гарч байгаа нь харагдана.
“Энэ нь Умард Солонгос плутоныг дахин боловсруулж байж магадгүйг харуулж байна. Мөн хоёр болон гуравдугаар сард уг яндангаас утаа гарч байсан” гэж судлаачид мэдэгдэв.
Мөн тэд ярихдаа "энэ сарын 13-22-ны хооронд плутон дахин боловсруулах байгууламж дахь барилга дотор хоёр вагон тавцан ажиллаж байсан. Тэдгээр тавцанг дахин боловсруулалтад ашигладаг химийн бодисыг тээвэрлэж, хаягдлыг гадагшлуулахад ашиглаж байна" гэжээ.
Өнгөрсөн сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр цөмийн салбарын хөгжлийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэхээр болсон билээ.
Д.Нямтулга