Баярын өдөр төрсөн эхчүүдэд бэлэг гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-06-02 01:08:14

Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх тасагт тавдугаар сарын 31-нд найман эх, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын нэгэнд долоон эх нийт 15 эх амаржиж эх, үрсийн бие эрүүл сайн байна.

Монгол улсын шинэ иргэд болох 10 хүү, таван охины ээжүүдэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, тус ЗДТГ-ын Төрийн Захигааны удидлагын хэлтсийн дарга Б.Батбаяр, НХХ-ийн дарга Д.Тунгалагтамир нар баяр хүргэж баярын бэлэг гардуулав. Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар ард түмнийхээ эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй ажилладаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд төрсөн эхчүүд нь бие эрүүл, булбарайхан нярайнууд нь эсэн мэнд торниж Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ