Коронавирусний “лайт-вакцин” гарган авах тухай В.Путин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-18 13:24:10

ЛОНДОН. /BBC/. "Спутник V" вакциныг гарган авсан Гамелея-гийн нэрэмжит судалгааны төв нэг удаагийн тарилгаар илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг коронавирусний “лайт-вакцин”-ыг гарган авахаар ажиллаж байна.


Энэ вакциныг бусад улс оронд нийлүүлэх төлөвтэй байгааг Н.Ф. Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн байна. 


Ийм вакцин гарган авахаар ажиллаж байгаа талаар Гамелеягийн судалгааны төвийн орлогч дарга Денис Логунов мэдэгдсэн хэдий ч вакцины туршилт чухам аль шатандаа явагдаж байгаа талаар болон ямар учиртай вакцин болох талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.


Харин Оросын шууд хөрөнгө оруулалтын вакцин үйлдвэрлэлийг санхүүжүүлэх асуудал хариуцсан дарга Кирилл Дмитриев мэдэгдэхдээ “Бид нэгэн төсөл дээр хэсэг хугацаанд хамтарч ажилласан. "Спутник V-лайт" хэмээх вакцины эмнэлзүйн туршилт явуулах зардлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан даана. Нэг найрлагатай энэхүү вакцины вируснээс хамгаалах түвшин зарим иргэний хувьд 85 хувийн үр дүнг үзүүлэх боломжтой ч өөр нэгний хувьд түүнээс ч бага хувийн үр дүн үзүүлж магадгүй юм” гэжээ. 

Холбоотой мэдээ