Малчин өрхүүдэд хүнсний багц илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-17 14:34:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Бууцагаан сумын нутгийн зөвлөлөөс сумынхаа малчдад дэмжлэг үзүүлэхээр ”Бид Бууцагаанчууд” аяныг эхлүүлж, найман сая гаруй төгрөгийн мөнгөн хандив цуглуулаад байна.

Өвөлжилт хүндэрсэнээс малчид, ард иргэдийн амьдрал сайнгүй байгаа энэ үед сумынхаа 870 гаруй малчин өрхөд хүрч туслахаар нутгийн зөвлөлийнхөн зорьжээ. Тус аяны хүрээнд цугларсан хандиваас эхний ээлжийн тусламж 350 малчин өрхөд илгээжээ.

Аяныг дэмжиж Баянхонгор аймаг дахь Бууцагаан сумын нутгийн зөвлөл 1.0 сая, Монгол Улсын Алдарт уяач И.Золбоот 1.5 сая, "Буянт-Эрдэм" сургуулийн 2010 оны төгсөлт 250 мянга, 2011 оны төгсөлт 350 мянга, 2009 оны төгсөлт 340 мянга, 2006 оны төгсөлт 460 мянга, 2004 оны төгсөлт 10б анги 360 мянга, 1998 оны төгсөлтийн хамт олон 400 мянга, 2008 оны төгсөлтийн хамт олон 580 мянга, 2013 оны төгсөлтийн хамт олон 250 мянга, 2005 оны төгсөлтийн хамт олон 430 мянга, 2012 оны төгсөлтийн хамт олон 135 мянга, 2015 оны төгсөлтийн анхны 12А ангийн хамт олон 130 мянга, 2014 оны М.Дэлгэрмаа багштай анги 175 мянга, 1999 оны төгсөлтийн хамт олон 360 мянга, 2000 оны төгсөлтийн хамт олон 330 мянга, 1997 оны төгсөлтийн хамт олон 500 мянга, 2001 оны төгсөлтийн хамт олон 545 мянган төгрөгийг тус тус хандивлажээ.

Цаашид шефийн холбоотой байгууллага болох аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, 5 дугаар цэцэрлэг, Биеийн тамир спортын газар болон компаниуд энэхүү аянд нэгдэхээ илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ