“Булган” нисэх буудлыг Д.Сүрэнхорлоогийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-16 20:59:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн “Булган” нисэх буудлыг Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Сүрэнхорлоогийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Д.Сүрэнхорлоо тус аймгийн Сайхан сумын харьяат бөгөөд 1966 оноос нисэх хүчинд алба хааж, Монголын анхны сансрын нисгэгчдийг бэлтгэх багт орж байсан юм. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, нисгэгч, онгоцны дарга, иргэний агаарын тээврийн Ерөнхий газрын дарга, Зам тээврийн яамны орлогч сайдын алба хашиж байжээ. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн байсан учир гавьяат үйлсийг мөнхжүүлэхээр нисэхийн байгууллагыг түүний нэрэмжит болгоод байна.

            “Булган” нисэх буудал 1957 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн гурван жилийн судалгаагаар манай улсын ерөнхий зориулалтын нислэгийн 21,0 хувь тус аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна.

Холбоотой мэдээ