Ж.Байден Тээврийн сайдаар П.Буттижичийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-16 12:01:50

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижичийг Тээврийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ.


Сенатын танхим уг томилгоог баталбал 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдсөн П.Буттижич нь ижил хүйстэн гэдгээ олон нийтэд ил тод мэдэгдсэн анхны сайд болох юм.


Өдгөө 38 настай П.Буттижич энэ оны гуравдугаар сарын эхээр ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанаас нэрээ татаж, хожим Ж.Байденыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.


П.Буттижич Тээврийн сайдын хувиар улс орны хурдны зам, нисэх онгоц, галт тэрэг, тээврийн системд хяналт тавих бөгөөд Ж.Байден дэд бүтцийг шинэчлэн сайжруулахад олон тэрбум ам.долларыг зориулахаа амласан юм. 

Холбоотой мэдээ