Долоо хоногт илэрсэн халдварын тохиолдол шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-16 09:01:44

МОСКВА. /RIA Novosti/.  Дэлхий даяар илэрсэн коронавирусний халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4.3 саяар нэмэгдсэн нь дээд үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлэв.


ДЭМБ-аас мэдээлснээр 12 дугаар сарын 7-оос 13-ны хооронд дэлхий даяар 4 329 927 шинэ тохиолдол илэрч, “КОВИД-19”-тэй 75 038 өвчтөн нас баржээ.


Шинэ тохиолдлуудын ихэнх нь өмнөх долоо хоногуудын адил Хойд болон Өмнөд Америкт илэрсэн бөгөөд долоо хоногт нийт 2 сая гаруй халдвар бүртгэгдсэн байна.


ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 70 сая давж, 1.6 сая орчим хүн нас баржээ. 


 


 


Холбоотой мэдээ