Увсад нэр дэвшигчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-31 18:13:54

2016 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшигчид тодроод байна.

УИХ-ын 31-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн АН-ын ҮЗХ-ны гишүүн, “ТЭСО” кропрацийн ерөнхийлөгч Одонгийн  Цогтгэрэлтэй өрсөлдөхөөр болсон байна.

Харин УИХ-ын 32-р тойрогт АН-аас Ерөнхий Сайд асан Норовын Алтанхуяг МАН-ын бага хурлын гишүүн Намсрайн Цэрэнбаттай, 33-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар АН-ын ҮЗХ-ны гишүүн, Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн охин Сүрэнжавтай тус тус өрсөлдөхөөр болжээ.

Үүнээс гадна Увс аймгийн уугуул болох олон хүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт, МУГЖ, дуучин Самандын Жавхлан болон Б.Төмөрчулуун, Р.Булгамаа нар Баянзүрх дүүрэгт, сайд асан М.Сономпил, Б.Баттөмөр нар Дархан-Уул аймагт, дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймагт, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү Орхон аймагт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүрэгт, “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт, Ч.Бямбаа Эрдэнэт хотод, С.Үүрцайх Хан-Уул дүүрэгт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дарханд тус тус нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ