Худалдаа, үйлчилгээний цэгийн ажиллах цагийг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-15 14:47:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. 

Аймгийн хэмжээнд хүнсний худалдааны газруудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 09:00-20:00 цаг, төв барааны захын худалдааг 10:00-18:00, бусад үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг 10:00-20:00 цаг хүртэл тус тус ажиллуулахаар болов. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хүнсний худалдаа, үйлчилгээний цэгүүдэд 18-аас бага градустай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.

Улсын чанартай авто зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудыг хэвийн горимд шилжүүлж, дээрх цагийн хуваарийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулахаар болсон бол олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу бүх төрлийн сургалт, жагсаал цуглаан, урлаг спорт, диско баар, караоке, кафе, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг 12 дугаар сарын 31 хүртэл хориглоод байна.

Холбоотой мэдээ