Алиалагчийн элэг хөшөөм тоглолт үзэж үлгэрийн орноор аялаарай

МОНГОЛЫН МЭДЭЭ
bolor@montsame.mn
2016-05-31 15:27:00

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тиймээс хүүхдийн баярт энэхүү хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох аж.

ЭНЭ ӨДӨР:

500  хүүхэд бишгүүр хөгжмөөр  Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөнө.

500 морин хуурч хүүхэд Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г  тоглож сонирхуулна.

1000 хүүхэд  хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, 2000 гаруй хүүхэд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ.

1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна.

"ГАЛТ ЧУЛУУНЫ НУУЦ" хүүхдийн хөгжимт жүжиг

06 сарын 01-нд 12:00, 15:00 цагаас "Улаанбаатар Палас"-ын концертын их танхим болно.

Тасалбарын үнэ: 20,000-25,000 төгрөг. Тасалбар бүр бэлэгтэй.

"БАРДАМ ТУУЛАЙ, ҮНСГЭЛЖИН, НОРОВЫН НАМТАР" хүүхдийн жүжиг

05 сарын 30-нд 11:00 цагаас "Бардам туулай" мюзикл инээдмийн жүжиг
05 сарын 31-нд 11:00 цагаас "Үнсгэлжин" инээдмийн жүжиг
06 сарын 01-нд 11:00, 14:00 цагаас "Норовын намтар" мюзикл инээдмийн жүжгийг тоглоно.

Тасалбарын үнэ: 10,000. Бэлэгтэй тасалбар 20.000 төгрөг.www.easyticket.mn болон УДЭТ-ын кассаар худалдана.

УЛААН-ҮДЭ, МОНГОЛЫН ЦИРКЧДИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглолт болно.

05 дугаар сарын 31-нд 20:00 цагаас
06 сарын 01-нд 14:00, 17:00, 20:00 цагаас
06 сарын 02-нд 15:00, 20:00 цагаас

Тасалбарын үнэ: Том хүн 8000 төгрөг, хүүхэд 5000 төгрөг

"МӨРӨӨДЛИЙН ЕРТӨНЦ 2016" эх, үрсийн баяр

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 2-ныг дуустал өдөр бүр болно.

"АМЬДРАЛЫН АЛТАН МӨЧИЙГ ГЭГЭЭНТЭНД" нээлттэй өдөрлөг

"Гэгээнтэн" энтертайнмент төвийн гадна талбайд 06 сарын 01-нд 11:00-20:00 цагийн хооронд болно.

ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 06 сарын 01-нд болно.

ЧИНГИС ХААНЫ ҮРСИЙН БАЯР

"Чингис хааны морьт хөшөөт цогцолбор"-т 06 сарын 01-нд болно.  Алиалагчийн элэг хөшөөм үзүүлбэр, Илбийн гайхамшигт үзүүлбэр, Үлгэрийн баатрууд, Хүүхдийн аха тэмцээн, Гэр бүлийн дундах уралдаант тэмцээн, автомат хүүхдийн машин хүүхдийн галт тэрэг “Чингисийн морьт хөшөө”-г хэн сайн зурах вэ? Шагналт уралдаан тэмцээн гээд олон surprise –ууд хүлээж байна.

“МОНГОЛ ХҮҮ” ХҮҮХДИЙН БАЯР

Хүй долоон худагт 06 сарын 01-нд 11:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.  Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн болно.

"МАЗААЛАЙ МИНИЙ НАЙЗ" хүүхдийн баярын өдөрлөг

Зайсан толгой, Танктай хөшөөтэй талбайд 06 сарын 01-нд  13:00-20:00 цагийн хооронд болно. “Оюуны Ундраа Групп” ХХК Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ