Гашуунсухайт боомтын 245 жолоочийн шинжилгээ "сөрөг" гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 12:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын Өвчин судлалын үндэсний төвийнхөн Сэлэнгэ аймагт ажиллаж, 19 обьектийн 7550 мкв талбайг ариутган халдваргүйжүүлжээ.


Мөн тус төвийн явуулын авто лаборатори Гашуунсухайт боомтод 245, Замын-Үүдэд 537 хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахад “сөрөг” гарчээ. Экспортын гол бүс нутагт байрлах  ордуудад аюулгүйн тусгай бүс нутаг байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношилгоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг ногоон бүс болгохыг манай улс зорьж байгаа билээ.  


Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 378 541 иргэн үйлчлүүлж коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдлаа.


ЭМЯ болон харьяа байгууллагад 7 тусгай дугаарын утас ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 10 633 хүн хандаж зөвлөгөө, мэдээлэл авсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дурдсан юм.

Мөн хугацаанд улсын хэмжээнд 2500 гаруй эмнэлгийн эмч, ажилтан коронавирусний голомтын эсрэг ажиллажээ.

 

Холбоотой мэдээ