Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-16 10:37:56

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а анги 34 суралцагчтай. 2020-2021 оны хичээлийн жилд анги хамт олноороо хүүхэд бүр сурлага, хүмүүжлээрээ бусдыгаа манлайлан, ахиц амжилтаа дээшлүүлэх зорилгын дор суралцаж байна. 

Тус хамт олон МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг 4 жил дараалан анги нийтээрээ захиалан, уншлагын хурдаа ахиулах, хүүхэд бүр бичгийн хэвээ сайжруулах зорилгоор гар бичмэлийн эхийг дуурайлган хичээнгүй сайхан бичих, гадаад үгийг нүдлэн тогтоох зэрэг ажлыг хэрэгжүүлэн сониноо үр бүтээлтэй ашиглаж хэрэглээ болгосон байна. 

Багш Б.Кенжэгүль нь Монгол хэл, уран зохиолын багшаар 7 дах жилдээ ажиллаж байна. Түүний шавь нарын амжилтаас дурдвал:

Төв аймгийн Эрдэнэн сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг Ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш н.Нарантуяагийн нэрэмжит “Зөв бичгийн олимпиад”-д сурагч Ч.Лхагвадулам хошой хүрэл медаль, Т.Мөнхжин мөнгөн медаль, П.Алтанзул хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Мөн ЕБС-аас зохион байгуулсан “Уран жиргээ” наадамд Д.Дөлгөөн тэргүүн байр, Т.Мөнхжин тэргүүн байр эзэлсэн шилдэг сурагчидтай амжилт дүүрэн тэргүүний хамт олон юм.

 

 

 

Холбоотой мэдээ