Зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-08 20:11:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монгол HD телевиз, ХААН банк хамтран “Монголчууд гэртээ” теле концертыгг өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан.

“Тэвч, итгэ, хүлээ тэгвэл бид ялна” уриатай уг концертын үеэр 333 сая төгрөг буюу 5572 өрхөд хүнсний тусламж үзүүлэх санхүүжилтийн мөнгө цугларсан байна.

Тус концертын хандиваас Баян-Өлгий аймагт зорилтот бүлгийн 100 өрхөд 1 сарын хүнсний багц олгохоор хуваарилжээ. Тусламжийг аймгийн Улаан загалмайн хороо, аймгийн Онцгой байдлын газар хамтран энэ сарын 7-ны өдөр зорилтот бүлгийн өрхүүдэд тарааж өглөө.  

Холбоотой мэдээ