Аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгалыг өөрсдөө хийх журамтай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн байгууллагад хандан, ажлын байрандаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журамтайг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай мэдээллийн албаны дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Халдварын голомттой Архангай аймгаас Улаанбаатарт ирж байгаа иргэдийг оруулахгүйгээс нэг иргэн эрүүл мэндийн тусламж авч чадалгүйгээр амиа алдсан мэдээ байна. Үүнд ЭМЯ хариулт өгнө үү?
Д. Нарангэрэл: Энэ талаар ЭМЯ-нд мэдээлэл ирээгүй байна.
-PCR шинжилгээнд хамрагдсан ч 2-3 хоног хариу
гарахгүй удаж, орон нутаг руу гарч чадахгүй байгаад тайлбар өгнө үү?
Д.Нарангэрэл: Хариу гарахгүй байгаа тохиолдол бий. Энэ нь “Интерактив” компанийн ажиллуулж байгаа www.119.mn сайтын үйл ажиллагаатай холбоотой. Энэ компанийнхан удахгүй мэдээлэл хийнэ.
-Соёлын Төв өргөөнд олон аж ахуйн нэгж түрээсийн үйлчилгээ явуулдаг. 11 дүгээр сарын 11-нээс хойш үйл ажиллагааг зогсоосон ч ямар ч ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй. Ийм байдалд ЭМЯ хяналт тавьдаг уу?
Д.Нарангэрэл: ЭМЯ бүх байгууллагыг хариуцахгүй. Халдварын голомт болсон газрыг ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлээд явж байгаа. Тухайн аж ахуйн нэгж байгууллага халдвар ариутгалыг мэргэжлийн байгууллагад хандан хийлгэх журамтай.
Асуулт хариултын үргэлжлэлийг https://montsame.mn/mn/read/245946 холбоосноос уншина уу.