Дугуйн тамирчид улсын аваргаас ганзага дүүрэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-30 23:15:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн "Төв ургац" унадаг  дугуйн холбооны тамирчид засмал замын болон уулын улсын аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.

Холбооны тамирчид энэ спортоор хичээллээд удаагүй ч уулын дугуйн төрөлд 16 аймгаас багаараа алтан медаль хүртэж нийт долоон алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал: н.Номин-Эрдэнэ дөрвөн алт, н.Өлзийням 2 алт, 2 хүрэл, н.Сэдэд 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан аж. Тамирчид цаашид  амжилтаа ахиулж, тив дэлхийн тавцанд улс орныхоо нэрийг гаргах зорилготой байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ