Д.Трамп сонгуулийн дүнг хүчингүй болгохыг Жеоржиа муж улсын захирагчаас хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-06 11:03:21

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жеоржиа муж улсын захирагч Брайн Кемп рүү утсаар ярьж, Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден ялалт байгуулсан дүнг хүчингүй болгохын тулд муж улсын хууль тогтоогчдоо ятгахыг хүссэн гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.


“Д.Трамп бямба гарагт Б.Кемпээс тусгай хуралдаан явуулж, өөрийг нь дэмжих сонгогчдыг сонгохыг муж улсын хууль тогтоогчдоос ятгахыг хүссэн. Мөн тэрбээр Бүгд Найрамдах намаас сонгогдсон захирагчаас гарын үсэггүй саналын хуудаснуудыг шалгах шийдвэр гаргах хүсэлт тавьсан” гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, үүний хариуд Б.Кемп ийм шалгалт явуулах шийдвэр гаргах эрх мэдэл өөрт нь байхгүй хэмээн хэлээд, тусгай хуралдаан явуулах хүсэлтийг хүлээн аваагүй байна. “The Washington Post” сонин энэ талаар хамгийн эхэнд мэдээлжээ. Харин Цагаан ордон Д.Трамп, Б.Кемп нарын дуудлагын талаар хариулт өгөхөөс татгалзжээ. 

Холбоотой мэдээ