Чехэд "COVID"-ийн вакцин гарган авах ажлыг зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-12-03 18:08:50

ПРАГА. /ТАСС/. Чехийн вирус судлаачид тавдугаар сараас хойш коронавирусний вакцин гарган авахаар ажиллаж байсан боловч одоо тэдний судалгааг зогсоож байна гэж тус улсын мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Чехийн парламентын гишүүн болох зүрх судасны эмч Вера Адамковагийн удирдлага дор вакцин гарган авахаар ажиллаж байсан вирус судлаачдын судалгааны багийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам нь зогсоож байгаа аж. Дотоодын вакциныг гарган авах ажлыг эсэргүүцэгчдийн нэг нь Чехийн Эрүүл мэндийн сайд асан Роман Примула байсан байна. Судлаачид үр дүнтэй вакциныг хурдан гарган авч амжихгүй бөгөөд бусад хөгжүүлэгчдийг гүйцэж чадахгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.


Чехийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тус улсад лхагва гарагт 4563 хүнээс коронавирус илэрсэн бол цар тахал дэгдсэнээс хойш 553 мянган өвчлөл бүртгэгдэж, 8515 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ