Самарт явсан 500 иргэнийг нийслэл рүү нэвтрүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-12-03 10:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр орой нийслэл хот руу нэвтрүүлсэн талаар НОК-оос мэдээлэв.

Уг ажлыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс зохион байгууллаа. Тодруулбал, нийслэлийн Баруун түрүүн даваан дахь тээврийн хяналтын товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулав. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.





Холбоотой мэдээ