Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн харьяат иргэдийг буцаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-28 12:14:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт буй хатуу хөл хорионы дэглэмд орж нутаг буцах боломжгүй болсон иргэдийг хоёр үе шаттай зохион байгуулж буцаахаар болсон талаар Онцгой комиссоос мэдээлэв.

Тодруулбал ирэх сарын нэгнээс эхлэн Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул /Шарын гол, Орхон, Хонгорын иргэд/ аймгийн иргэдийг нутаг буцаах бөгөөд 11 дүгээр сарын 28-ны өглөөний 08.00-20.00 цагийн хооронд WWW.SMARTDARKHAN.COM цахим хаягт бүргүүлэх аж. 11 дүгээр сарын 29-нд бүртгүүлсэн иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулж хариу нь гарсны дараа буюу 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн гаргах ажлыг зохион байгуулна гэж Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдээлэв.

Мөн тээвэрлэлтэй холбоотой ажлыг энэ сарын 30-ны өдөр танилцуулна. Бусад аймаг, хот руу явах иргэдийг тухайн аймаг, хотын онцгой комисстой зөвшилцсөний дараа гаргах ажлыг зохион байгуулах ажээ.

Дээрх хугацаанд бусад аргаар Дархан-Уул аймгаас гарсан Дарханы иргэдийг 60 хоногийн хугацаанд буцааж нэвтрүүлэхгүй гэдгийг хатуу санууллаа.

Холбоотой мэдээ