Коронавируст халдварын 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-27 14:27:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хийсэн “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээний хүрээнд  эерэг тохиолдлууд нэмэгдэж байна. Тодруулбал эхний хоёр өдрийн шинжилгээ өгсөн 19.000 гаруй иргэдийн дундаас хоёр тохиолдол шинээр батлагдаж тэдгээрийн ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Уг хоёр иргэний батлагдсан тохиолдол өмнөх 20 тохиолдолтой холбоотой хавьтал байсан аж. Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу өнгөрсөн шөнө гарсан бөгөөд долоон эерэг тохиолдол батлагдсан байна.  Өөрөөр хэлбэл нэгдүгээр хавьтал болох эдгээр 26 хүний долоод нь коронавирус илэрсэн бөгөөд гэр бүлийн гишүүд нь аж. Мөн өмнө нь тусгаарлагдсан байсан төмөр замын ажилчдын ар гэрийн дөрвөн иргэнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрч нийтдээ 11 нь батлагдаж Дархан-Уул аймагт бүртгэгдсэн коронавирусний тохиолдол 33 боллоо.

Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, нөгөөтэйгүүр хүнс бэлтгэхээр гарахдаа амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

 

Холбоотой мэдээ