Тавдугаар сарын 30-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-30 08:59:42

09.00 цагт Туушин зочид буудалд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, Ойллого, Ярилцаан” сэдэвт олон улсын хурал болно.

09.00 цагт "Эрүүл аюулгүй орчин" эрүүл ахуйч, тархвар судлаачдын Улсын III зөвлөгөөн АШУҮИС-д болно.

09.50 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд МҮХАҮТ-МХБ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цагт Тусгаар тогтнолын талбайд  цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” гамшгаас хамгаалах уралдаан зохион байгуулана.

10.00 цагт “Гамшгийн эрсдлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих форум” МҮХАҮТ-д  болно.

11.00 цагт Чингисийн талбайд "Ажилтай орлоготой монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд шүүхийн буруутай ажиллагааний талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Төрийн ордон ёслолын “А” танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” нарт шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт Пума зочид буудалд Эх орончдын нэгдсэн намаас Н.Энхбаярыг өсгөлөнгөө зогсоохыг уриалж байгаа талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт ЭМСЯ-нд "Хүүхэд хамгааллын үйлчилгээний маягт, ашиглах заавар" танилцуулна.

16.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

18.30 цагт "Франц хүмүүжлийн нууц" хэмээх номын нээлт "Central tower-ийн 412 тоотод болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт “Дурсамж” хамтлагийн 16 насны төрсөн өдөрт зориулсан “Илчилж амжаагүй хайр” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Guys” хамтлагийн шинэ уран бүтээлийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ