Дэд станцын автотрансформаторыг дотооддоо засварлажээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-11-26 14:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн эрчим хүчний системийн ажилчид Эрдэнэтийн дулааны дэд станцын 200 МВА автотрансформатор-2-ыг засварлан Эрдэнэт хот руу тээвэрлэн, өвлийн их ачааллаас өмнө залгаж ажилд оруулах гэж байна. 

Автотрансформатор-2-ын засварыг Украин улсын "ЗТЗ-СЕРВИС" компанийн мэргэжилтнүүдийн хамт засварлажээ. Уг авторансформатор 2018 онд гэмтэж, Украины мэргэжилтнүүдтэй хамтарч 2019 онд гэмтлийг тодорхойлжээ. АТ-2-ын РПН-ийн салаалгын ороомогт ороодос хоорондын богино залгаа болох үед хөндийрүүлэг гэмтсэн байсныг тусгаарлагчийг нь хүчитгэн хийцийг нь өөрчлөх аргаар шинэтлэн засжээ.  Энэ төрлийн гэмтлийг Монгол Улсад анх удаа амжилттай засварлаж,  ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.



Холбоотой мэдээ