Ихэнх зах, худалдааны төв амарч байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-26 14:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗАА-наас өгсөн чиглэлийн дагуу Хүчит шонхор”, “Орхон, Гэгээ, Хархорин, “Саруул, Шинэ сансар, Дарь эх, Баянзүрх-1, Нарантуул-2” зах, Алтжин Бөмбөгөр, Содон Бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Сэлэнгэ, Органик, Лавай, Буянт-Ухаа, Саямаа, Монополь, Их наяд зах амарч байна.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 4 дүүргийн нутагт дэвсгэрт байрлах зах, сүлжээ болон жижиг дэлгүүр, мөн Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймагт хяналт шалгалт хийв.


Баянзүрх-2 захад хонины ястай мах 8200, цул нь 9000, үхрийн ястай мах 10000, цул нь 11500, адууны мах 9500 төгрөг, монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 2800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байв.   


Офицер захад хонины ястай мах 7800, цул нь 9000-9500, үхрийн ястай мах 10000, цул нь 12000 төгрөг. Сүхбаатар дүүрэг дэх “Бүрэн плаза худалдааны төвд хонины ястай мах 7500, цул нь 9000, үхрийн ястай мах 10000, цул нь 12000, адууны мах 8500 төгрөгөөр зарагдаж байв.


 Чингэлтэй дүүрэг дэх “Мөнгөн аривжих” хүнсний дэлгүүрт өндөг 450 төгрөгөөр зарж байгааг 400 төгрөг болгон буулгахыг сануулжээ.


Дээрх зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, эмийн санд нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодисын үнэ тогтвортой, нөөц хэвийн байна.


Орхон аймагт талхыг 850 айлд нэг бүрчлэн хүргэж байна. Талх хүргэхэд ойрхон газар 50, дундаж зайд 100, алслагдсан зайнд 150 төгрөг нэмэгдэнэ.


Дархан-Уул аймагт Оргил худалдааны төв үнэ нэмсэн газруудаас бараа авах гэрээгээ цуцалжээ. Тухайлбал “ТЕСО” корпорацийн “Грийн” ХХК нь Затея 5 литртэй ургамлын тос 3200 төгрөгөөс 4000 болсон байв.


“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд энэ сарын 26-ны өдөр 14 дуудлага ирж, чатботод 3, дуут шуудангаар 12, ибаримт апликэйшнээр нэг иргэн ханджээ.

 

Холбоотой мэдээ