Амны хаалтыг 250 төгрөг хүртэлх үнээр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-24 17:53:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссоос иргэдийг халдвар хамгааллын өндөр дэглэмд байлгах үүднээс амны хаалтны нөөц бүрдүүлэлтийг хийлээ.

Энэ хүрээнд амны хаалт нийлүүлж буй ААН, иргэдийг 1 ширхэгийг 250 төгрөгөөс дээш үнээр худалдахгүй байхыг чиглэл болгов.

Хэрэв үнэ өртөг нэмж худалдсан нь батлагдвал ШӨХТГ-т мэдүүлж холбогдох хуулийг үндэслэн торгуулийн арга хэмжээг ноогдуулах юм байна.

Холбоотой мэдээ