ОХУ-д 72.9 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-23 16:23:41

МОСКВА. /TASS/. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирус илрүүлэх 72.9 сая гаруй шинжилгээ хийсэн гэж тус улсын Роспотребнадзор буюу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мэдээлжээ.


Өнгөрсөн хоногт 520 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 2 114 502-т хүрсэн бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25 173 шинэ тохиолдолд илэрчээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногийн дотор 16 002 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1 612 445 болсон бол 361 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 36 540 -д хүрсэн байна.


Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 481 674 хүн эмнэлгийн хяналтад байна.

Холбоотой мэдээ