Уулын Карабахын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 14:54:13

МОСКВА. /Kommersant/. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Араик Арутюнян дайн зогсооход дэмжлэг үзүүлсэнд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд болон энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ.


"ОХУ-ын удирдлага хүчин чармайлт гаргаж, алхам хийсний хариуд Азербайжан-Карабахын сөргөлдөөний бүсэд цус урсгах явдлыг зогсоож чадсан. Бид ОХУ-д болон тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд нөхцөл байдлыг тогтворжуулж, гал зогсооход дэмжлэг үзүүлж, дайныг зогсоож, манай бүсэд энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд зуучлалын үүрэгтэй оролцож, хүчин чармайлт тавьсанд талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн тэрбээр “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Сөргөлдөөний бүсийг орхисон Карабахын оршин суугчид эргэн ирж, энхийг сахиулагчид аюулгүй байдлыг хангаж байна. Хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа Карабахт хүрээд байна” хэмээн Арутюнян мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ