Дараагийн цар тахал хэзээ дэгдэж болзошгүйг Билл Гейтс хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 11:09:59

ЛОНДОН. /BBC/. Дараагийн удаад цар тахал 20 жилийн дараа дэгдэж магадгүй хэмээн “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.


“Дараагийн цар тахал 20 жилийн дараа дэгдвэл азтайд тооцогдоно. Гэсэн ч цар тахал гурван жилийн дараа ч шинээр дэгдэж магадгүй гэж бодох хэрэгтэй. Дэлхий дахин, улс орнууд дараагийн цар тахалд коронавирус дэгдэх үеийнхээс илүү бэлтгэлтэй байх болно. Улс орон бүр БНСУ, Австрали улсын авч буйтай ижил арга хэмжээг авна. Эдгээр улс хүмүүсийг оношлох, хөл хорио тогтооход шуурхай байж чадсан. Оношлуурын арга хэрэгсэл одоогийхоос илүү сайжирна. Иймд бид хоёр дахь удаагаа мунхаг байдалд орохгүй” хэмээн тэрбээр ярьжээ. 


Тэрбумтан Билл Гейтс гэргий Мелиндагийн хамт коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд хэдэн зуун сая ам.доллар олгосон хандивын санг удирддаг билээ. 

Холбоотой мэдээ