Озэки Такакейшо Кюүшюү башёд түрүүлж, Эзэн хааны цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-22 17:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы "Рёогокү Кокугикан" ордонд 15 хоног үргэлжилсэн мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд 13 даваатай Озэки Такакейшо нэмэлт барилдаанд давснаар түрүү бөхөөр тодорч, Японы эзэн хааны цомыг хүртлээ.


Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 15 дахь өдрийн барилдаанд Озэки Такакейшог Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Абисэтаоши мэхээр давснаар ганцаараа тэргүүлж явсан Озэкитэй адил 13 даваатай болж нэмэлт барилдаан хийхээр боллоо.


Харин Макүүчи буюу дээд зиндааны барилдааны түрүү бөхийн төлөө Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо нар дахин барилдахад Такакейшо ошидаши мэхээр давж түрүүллээ. 


Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Эндо-д /М-7/ хатакикоми мэхээр ойчиж 8 унаа, 7 даваатай энэ башёг дуусгалаа. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров /М13/, Чёошома Г.Мөнхсайхан-г уватедашинаге  мэхээр унагаж  8 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома 8 даваа, 7 унаатай болж тэд энэ башёд 50 хувийн амжилтаа хийлээ.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М/, Комүсүби Такаясү-г /М14/ ёрикири мэхээр ойчиж 8 даваа, 7 унаатай башёг дуусгаж байна. Энэ башёд мөрөндөө гэмтэлтэй байсан Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Окиноүми-д /М-3/  уватенаге мэхээр ойчиж 11 унаа, 3 даваатай амжилт  тааруухан барилданаа дуусгав.

Холбоотой мэдээ