"Монгол цэргийн жавхаа" үдшийн цэнгүүн Чингисийн талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-27 16:43:15

“Монгол цэргийн жавхаа” уралдааны үдшийн цэнгүүн маргааш буюу энэ сарын 28-нд Чингис хааны талбайд 21.00-23.00 цагт болно.

Цэнгүүн дууссаны дараа 23:00 цагаас Чингисийн талбайн 3 талаас иргэдэд автобус үйлчлэх болжээ. Тухайбал, талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын НЗДТГ-ын байрны өмнөх зогсоолоос Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу , Зүүн салаа чиглэлд, СТӨ-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр  автобус үйлчлэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ