Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-11-20 16:14:50

НЬЮ-ЙОРК. /RТ/. 370-820 метрийн голчтой, “153201” (2000 WO107) дугаартай солир дэлхий рүү ойртож байна гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Дэлхий  орчмын объектуудыг судлах төвийн цахим хуудсанд мэдээлжээ.  


Уг солир 11 дүгээр сарын 29-нд манай гаргийн хажуугаар ойрхон зайтай өнгөрөх аж. Энэ зай нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас 11 дахин хол байх гэнэ. Тиймээс сансрын уг биет Нислэгийн зам нь дэлхийн тойрог замтай огтлолцдог аюултай солируудын ангилалд ордог хэдий ч энэ удаад манай гарагт аюул учруулахгүй байна.  


Зургаан зуун мянган солирын талаар мэдээлэл цуглуулсан “Asterank” мэдээллийн баазын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “2000 WO107” дээр 17.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх ашигт малтмал байгаа аж. Тэнгэрийн уг биет дээр никель, төмөр, кобальт байгаа гэнэ.

Холбоотой мэдээ