Токиод өдөрт анх удаа 500-гаас олон халдварын тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/.
Японы нийслэл Токио хотод пүрэв
гарагт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь өдөрт
бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Токиод халдвартай
холбогдуулан түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг тогтоогоод байгаа юм.
Токиод пүрэв
гарагт халдварын 534 шинэ тохиолдол илэрсэн гэж тус хотын засаг захиргааны
төлөөлөгчид мэдээлжээ. Мөн энэ долоо хоногт Япон даяар өдөрт бүртгэгдсэн
халдварын тохиолдлын тоо 2000 давсантай холбоотойгоор халдварын гурав дахь давлагаа
эхэлж байж болзошгүйд олон нийт санаа зовниж байна.
Токиогийн эрх
баригчид, халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд халдварын нөхцөл байдлын талаар
хэлэлцэхээр пүрэв гарагт уулзжээ. Тэдний мэдээлснээр, сүүлийн долоон хоногт өдөрт
шинээр илэрсэн халдварын тохиолдлын дундаж үзүүлэлт 326-д хүрсэн нь өмнөх долоо
хоногийнхоос /244/ олноор нэмэгджээ.