Айраг, Даланжаргалан сумын орох, гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-19 13:32:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг суманд коронавирусний тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар Айраг, Даланжаргалан сумын орох, гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа.

Мөн коронавирусээр өвчилсөн хүний ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох, тусгай дэглэм сахиулах, PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Онцгой нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх, мэргэжлийн байгууллага, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлж, болзошгүй халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн нийт иргэдэд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ