Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-18 16:18:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт оршин суугч буюу 22.5 мянган иргэд, мөн Алтанбулаг сумын 5000-аад иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна. 

Энэхүү ажлыг 2020 оны 11-р сарын 18-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд өдөр бүр 09.30-22.30 цагийн хооронд шинжилгээг авах аж. Түргэвчилсэн оношилгоог багуудад байршуулсан цэгүүдээр авч байгаа юм байна. Тодруулбал Сүхбаатар сумын хувьд:

Сүхбаатар сумын Хонгор морьтын 1-р багийн байранд явуулын баг ажиллаж байна. Мөн 2-р багийн иргэд ЕБ-ын 2-р сургууль, АДБ-ийн "Сэлэнгийн Долгио" чуулгын байранд. Харин Салхит 3-р багийн иргэд аймгийн БТС-ын ордон, ЕБ-ын 3сургууль, 4-р багийнхан МСҮТ-ийн байр, Олон улсын худалдааны төв. Мөн 5-р багийн иргэд багийн байр, 6-р сургууль, 6-р багийн иргэд сумын ЗДТГ-ын нэг давхар, Татварын хэлтэс /Баянхан барилгын материалын дэлгүүрийн байр/. 7-р баг Спорт сургууль, Төмөр замын клуб, 8-р баг багийн байр, "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-ын урлагийн зааланд тус тус авч байна.

Харин Алтанбулаг сумын хувьд түргэвчилсэн шинжилгээг авах ажлын баг тус суманд очиж авч байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн, амны хаалтаа зүүж, 1.5-2 метрийн зайгаа барьж, эрт илрүүлгийн шинжилгээндээ бүрэн хамрагдаж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай хэмээн аймгийн Онцгой комиссын зүгээс уриаллаа. 

Холбоотой мэдээ