Худалдаа үйлчилгээг зогсоож авто замын орох гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-11-18 15:33:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт коронавирусний нэг тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг дарга Г.Батзам захирамж гаргаж энэ оны 11 дүгээр сарын 18-ны 14.00 цагаас эхлэн худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.

Мөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сарын 18-ны 13.00 цагаас эхлэн бүрэн зогсоох, аймгийн орох гарах авто замын хөдөлгөөнийг мөн өдрийн 13.00 цагаас зогсоох шийдвэр гаргав.

Коронавирусээр өвчилсөн иргэнтэй хамааралтай иргэдийг бүрэн тогтоох хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй, мэргэжлийн байгууллага, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлж, болзошгүй халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн нийт иргэнд үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн үүрэг болгов.

Холбоотой мэдээ