Трамп хангалттай тооны санал авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-27 10:49:08

ВАШИНГТОН. /ВВС/. Үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп Бүгд найрамдах намын  /БНН/төлөөлөгчдөөс хангалттай тооны санал авснаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшихээр болж байна.

Тэрбээр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн 16 хүнийг ялж, нэр дэвшихэд шаардлагатай тооны саналаас нэгээр илүү буюу 1238 төлөөлөгчийн саналыг авсан байна.

Тус намын хурал ирэх долдугаар сард болох бөгөөд энэ үеэр нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах юм.

Трамп нэр дэвшигчээр тодроход хангалттай тооны санал авсан хэдий ч түүний нэрийг дэвшүүлэх асуудлаар БНН дотроо санал зөрөлдөөнтэй байгаа аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ