Нэгдсэн эмнэлэг лавлагаа мэдээллийн 7048-4739 дугаарыг ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-17 21:41:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах лавлагаа мэдээллийн 7048-4739 дугаарыг ажиллуулж байна.


Коронавирусний халдварас урьдчилан сэргийлэх, иргэдийн хүлээгдлийг бууруулах, лавлагаа үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор энэхүү үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйгаа олон нийтэд мэдээлэв. Түүнчлэн дугаар харгалзахгүй цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болжээ. Хөдөө орон нутаг болон аймгийн төвийн үйлчлүүлэгч нар утсаар цаг товлодог үйлчилгээг авдаг болсноор хугацаа алдалгүй эмнэлгийн үйлчилгээг авах, өөрийн цаг завыг зохицуулах давуу талтайг онцолсон юм.


Холбоотой мэдээ