Нэгдүгээр пост хамгийн өндөр ачаалалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-17 13:09:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийг тойроод одоогийн байдлаар найман пост ажиллаж байгаагаас нэгдүгээр пост хамгийн өндөр ачаалалтай байна.

Дорнодоос Хэнтий, Улаанбаатар, зарим сумын чиглэлд зорчдог энэхүү постоор өнөөдрийн байдлаар шаардлагатай зүйлсийг тээвэрлэсэн 100 гаруй машин дотогш нэвтэрчээ. Постуудад ЭМГ, Онцгой байдал, МХГ, Цагдаа, Авто тээвэр зэрэг чиг үүргийн байгууллагууд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Аймаг дотроо хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж чадаж байгаа ч бусад аймаг, хотоос хөдөлгөөн тасрахгүй байгаа, зарим үед удаан хүлээснээс иргэд бухимдах асуудал мэр сэр гарч байна гэв. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс постоор зөвшөөрлийн бичгээ үзүүлэн нэвтэрч, ЭМГ-ын баг бүрэлдэхүүн дээрх хүмүүст газар дээр нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа юм.

Дорнод аймгийн хэмжээнд нийт хяналтын суурин 54, хөдөлгөөнт 21 постод эмч, цагдаа, онцгой байдал, МХГ болон бусад 630 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ