УИХ-д нэр дэвшүүлэхээр дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-26 17:40:45

Дорноговь аймгийн АН-ын хороо тавдугаар сарын 25-нд хуралдаж  2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчийг  тодрууллаа.

Дорноговь аймгаас Ноён хутагт Данзанравжаагийн  музейн захирал СГЗ З.Алтангэрэлийг, харин Говьсүмбэр аймагт Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр  олонхоороо дэмжсэн байна.

Энэ удаагийн сонгуульд хүн амын нягтаршил, газар зүйн байршлыг харгалзан  Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Мандах, Иххэт зэрэг хойд талын найман сумыг Говьсүмбэр аймагтай хамааруулан нэг тойрог болгосон бол Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд зэрэг урд сумыг хамарсан бас нэг тойрог баталсан юм.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ