Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 15 байршилд явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр эхэлсэн махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байна. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдах юм.
Нийслэлд нөөцийн мах худалдаалах цэгүүд
Баянгол дүүрэг
12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баян тахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй дүүрэг
16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар дүүрэг
Хангай хотхоны гадна талбай
18 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг
14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан - Уул дүүрэг
Лавай худалдааны төвийн гадна талбай
Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай.