Иргэд Хэрлэн сумын Онцгой комисст хандив өргөлөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-15 22:49:20
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөл хориотой энэ цаг үед Хэрлэн сумын хэмжээнд хувиараа бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүс эргүүл постод ажиллаж буй төрийн албан хаагчдад өөрсдийн зүгээс хандив туслалцаа үзүүлсээр байна.
Тодруулбал дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгч Хэрлэн сумын 2-р багийн иргэн Г.Энхбат эргүүлд гарч байгаа машинуудын дугуйг үнэ төлбөргүй засч өгөхөөр болжээ. Мөн Мишээл талхны цехийн захирал Н.Энхболор 10 постод том талх 30 ширхэг, молоко 12 лааз, амны хаалт 150 ширхэгийг тус тус хандивласан байна.
Ээлжээр жижүүрлэн ажиллаж буй Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эмнэлэг, Онцгой байдлын албан хаагчдад болон бусад төрийн байгууллагын албан хаагчдад эдгээр хүнсний бүтээгдэхүүн болон амны хаалтыг хандивлажээ.
Холбоотой мэдээ