БНХАУ Байденыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-13 17:07:46

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ Жо Байден, Камала Харрис нарт АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонд нь баяр хүргэлээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбин баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Бид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар тус улсад төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хийж буй мэдэгдлүүдийг ажиглаж байна. Бид Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа бөгөөд ноён Байден, хатагтай Харрис нарт баяр хүргэж байна” гэж Хятадын дипломатч мэдэгджээ.


Өнгөрөгч бямба гарагт Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноо мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө Америкийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд түүнийг сонгуульд ялсныг зарласан. Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнхөө ялалтыг шүүх дээр хамгаалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ