78 хяналтын цэгт 205 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-12 22:19:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/502 дугаар захирамж гарч, аймаг, сумаас орж, гарах хөдөлгөөнийг хориглосон.

Энэ хүрээнд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр байнгын хяналтын 3 пост, хяналтын 75 цэгт нийт 205 ажилтан, алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Хөл хорио тогтоосон үед захирамжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно гэдгийг холбогдох албанаас санууллаа.

Холбоотой мэдээ