Их Британид халдвараар нас барсан хүний тоо 50 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-11-12 13:00:27

ЛОНДОН. /BBC/. Их Британи “COVID-19” халдварын улмаас 50 мянган хүн нас барсан Европын анхны улс болжээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 595-аар нэмэгдэж, 50365-д хүрчээ.


COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо нь 50 мянгад хүрсэн дэлхийн тав дахь орон болсон Их Британи нь АНУ, Бразил, Энэтхэг, Мексикийн араас жагсаж байна. 


Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар хэлэхдээ, шинэ вакцин итгэл найдвар төрүүлж байгаа боловч бид хүнд нөхцөл байдалд хэвээр байгааг харуулж байна гэв.


Их Британийн Засгийн газрын мэдээллээр, халдварын тохиолдлын тоо лхагва гарагт 22950-иар нэмэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш Их Британид 1.2 сая хүн халдвар авч, өнөөдрийн байдлаар 185 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ