Тайвань, АНУ эдийн засгийн яриа хэлэлцээгээ эхлүүлнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-12 12:29:00

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайвань, АНУ хоёр талын эдийн засгийн яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд хийх анхны уулзалтыг 11-р сарын 20-нд зохион байгуулахаар болжээ.


Уулзалтыг Вашингтон хотод нүүр нүүрээ харан хийхээс гадна, видео хурлын хэлбэрээр явагдана гэж "Тайбэй таймс" сонин Тайванийн засаг захиргааны мэдээллээс иш татан уламжилсан байна. АНУ-тай хийх хэлэлцээнд Тайванийн төлөөлөгчдийг Эдийн засгийн дэд сайд Чэнь Жэнчи тэргүүлэх аж. Америкийн талаас уг уулзалтыг Төрийн департаментын орлогч дарга Кейт Крач хамтран даргална. Уулзалтын үеэр бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ, харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээг (5G) хөгжүүлэхэд, түүнчлэн технологи, хөрөнгө оруулалт, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


Тайвань, АНУ-ын хооронд яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлснийг наймдугаар сарын 31-нд мэдэгдсэн билээ. Мөн энэ өдөр Тайванийн эрх баригчид рактопамин агуулсан Америкийн махны импортод тавьсан хязгаарлалтыг цуцлахаар тохиролцсоноо мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ