АНУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдол 140 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-12 10:05:11

ВАШИНГТОН. /The Washington Post/. Лхагва гаргийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 140 мянга гаруй шинэ тохиолдол илэрлээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Мягмар гарагт АНУ-д коронавирусний халдварын 136325 шинэ тохиолдол батлагдсан нь өмнөх дээд үзүүлэлт болсон байна. Энэ үзүүлэлт тус улсад есөн өдөр дараалан 100 мянгаас давжээ. 11 дүгээр сарын 5-нд 121888, 6-нд 126480, 7-нд 128412, 8-нд 105927 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын өмнөх оргил үе 10 дугаар сарын 30-нд тохиож байв.


АНУ-ын муж улсуудын дунд Техас халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт орж байна. Тус муж улсад халдвар авсан хүний тоо 1 сая давсан байна. 


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын нийт 10.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 240800 хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр тус улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.


Холбоотой мэдээ